8o
Улаанбаатар хот
mobile menu

Цасанд боогдсон иргэд талархлаа илэрхийллээ

2020-09-30 11:22:49

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын бэлд аялж явсан 15 иргэнийг онцгой байдлын алба хаагчид энэ сарын 24-ний өдөр аварсан билээ. Тэд “Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон” гэсэн дуудлага өгсний дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллаж иргэдийг аюулгүй орчинд эсэн мэнд буулгасан байна.

Тухайн иргэдийн тээврийн хэрэгслийн шатахуун дууссан, тээврийн хэрэгсэл нь цасанд явах боломжгүй хүндрэлтэй  нөхцөл үүссэн байсан аж.

Эрүүл мэнд, амь насыг нь авран хамгаалсан алба хаагчдад иргэдийн төлөөлөл Онцгой байдлын газарт ирж талархал илэрхийллээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл