8o
Улаанбаатар хот
mobile menu

СХД-т зөвшөөрөлгүй ШТС барьж байсныг зогсоолоо

2020-09-30 08:40:30

Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам дагуу газар шорооны ажил хийгдэж байна, ШТС барихаар нүх ухаад байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу 2020 оны 9-р сарын 24-ний өдөр шалгалт хийгдлээ.

Шалгалтаар Шунхлай трейдинг ХХК тус газар дээр ШТС барих зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлж байсанд 07-201076 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, зөчлийг арилгуулахаар 07-104/1355 дугаартай даалгавраар ШТС барих ажлыг зогсоолоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ
та нар худлаа шаахгүй шүү муу 60 ждү ер нь юу л байна ард түмнээ доромжилсон хар сдакууд юуны чинь зогсоох энтр хүчингүй болго тэр зөвшөөрлийг битгий хүний зовлонгоор жаргал хий муу ан ман сдакууд сон
2020/10/02 103.111.68.3
харамсалтай
ХОТын эрх мэдэлтнүүдэд АВЛИГА өгч асуудлыг шийддэг болохоор зөвшөөрөл авах гэж яардаггүй юм байна. АВЛИГАД идэгдсэн хот.
2020/09/30 66.181.176.237
  • Recent
  • Most Read
  • Most Comment