8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: “Мазаалай” бондыг хоёр дахин бага хүүтэй “Номад” бондоор сольж арилжлаа

2020-09-29 13:58:58

Засгийн газрын шинэ бондын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. 

Засгийн газар, Монголбанк хамтран 5.125%-ийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай $600 сая долларын өртөг бүхий "Номад" бондыг аравдугаар сарын 29-ний 04:00 цагт босгосноо өнөөдөр танилцууллаа.

2017 онд 10.0875%-ийн хүүтэй босгож байсан "Мазаалай" бондоос хоёр дахин бага хүүтэй энэхүү бондын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын эдийн засаг 17%-ийн өсөлттэй байсан үетэй ижил үнээр COVID-19-тэй, эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед 600 сая ам.доллар босгож чадсанаараа онцлог. Энэ мөнгө Монгол Улсад орж ирэхгүй. 600 сая ам.долларын бондын мөнгөөр "Мазаалай" бондыг дахин санхүүжүүлэх бөгөөд "Чингис" бондын төлбөрийг хойшлуулж байгаа" хэмээн тэрбээр тайлбарлалаа.

"Чингис" бондын төлбөрийг хойшлуулж байгаа"

Ингэснээр хүүгийн зөрүүгээс 26.5 сая ам.доллар буюу 70 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх юм байна. "Монгол Улс жилд бондуудын зөвхөн хүүгийн төлбөрт 203 сая ам.доллар төлдөг бол "Номад" бондыг гаргаснаар жилд төлөх хүүгийн төлбөр 167.4 сая ам.доллар болж буурч байгаа" гэдгийг нэмж хэлэв.

Хоёрдугаарт, бондын тулсан төлбөрүүд байсныг тэрбээр тайлбарлав.

"Төлбөр төлөх хугацаа ойртсон үед бонд босгох гэвэл хүү өсдөг.

500 сая ам.долларын өр төлөх гээд бид улс орон даяараа хандив цуглуулахдаа тулж, цуглуулж ч байсан. Тиймээс эндээс сургамж аваад тодорхой цаг хугацааны өмнө бондыг арилцаалах ёстой юм байна гэж үзсэн тул энэ арилжааг хийсэн.

Ингээд 2021, 2022 онд "Мазаалай" бондын $500 сая, "Чингис" бондын $1 тэрбумыг төлбөр жилд 1.5 тэрбум долларыг төлөх ёстой байсан бол үүнийг $900 сая болгож бууруулж чадлаа.

ААН, бизнес эрхлэгчдийн дунд ирэх жил их хэмжээний долларын өр төлөх тул төгрөгийн ханш сулрах юм байна гэсэн хүлээлт үүсэж, энэ эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлөх байсан бол энэ хүлээлт алга болж байгаа. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид тайван байж болох боломжийг бид бүрдүүлж байна. Энэ бол Монгол Улсын төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Зээлийн хүүг буулгахад ч нөлөө үзүүлнэ" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bks
10 дугаар сар нь гараагүй байдаг, хэдэн оны 10 сар юм бол доо? Эсвэл 9 сар уу?
2020/09/30 103.212.117.143
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 10