8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөрчлөө арилгаагүй ломбардуудыг 2-20 сая төгрөгөөр торгоно

2020-09-29 09:12:51

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийн  удирдамжийн дагуу нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 180 ломбарданд  8 сарын 24-нөөс 9 сарын 4-ны хооронд холбогдох хуулийн дагуу  үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд шалгалтыг  хийжээ.   Шалгалтын үеэр илэрсэн  зөрчлийг арилгах  сайжруулах, зохих журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвлөмжийг өгч ажиллалаа. 

Харин өнөөдөр өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгасан эсэхэд хяналт тавих гүйцэтгэлийн шалгалтыг Сүхбаатар дүүргийн Хүнсний 4-ийн ойр орчимд үйл  ажиллагаа явуулж буй  барьцаалан зээлдүүлэх газруудад хийлээ. 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэглэгчийн эрхийг хохироож гэрээ байгуулсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол  хуулийн этгээдийг 20 сая төгрөг, хувь хүнийг 2 сая төгрөгөөр торгох үндэслэл болдог ажээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл