8o
Улаанбаатар хот
mobile menu

Ой хээрийн түймрээс сэргийлээрэй

2016-03-27 12:25:00

Хаврын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргаад байгаа. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 16 аймгийн 114 суманд 354 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 45.6 мянган га ой, 6602 мянган га хээр, нийт 6.6 сая га талбай шатсан байна.

Ой, хээрийн түймрийн улмаас ард иргэд, аж ахуй нэгжид 3.3 тэрбум төгрөг, экологид 59.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Түймрийг унтраахын тулд 517.9 сая төгрөгийн зардал гаргасан байна. Тиймээс хээрийн түймрийн аюул, гал гарахаас сэргийлэх үүднээс аймаг, сумдын онцгой байдлын газруудад даалгавар өгөөд байгаа юм.

Мөн иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, галын аюулаас өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал ахуйгаа хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment