8o
Улаанбаатар хот
mobile menu

Ноцтой зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ

2020-09-28 13:52:33

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 535 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  

Тодруулбал, ослын улмаас 13 хүн гэмтсэний гурав нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр 1
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн аж. 

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлсэн байна. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 227 жолоочийг Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажиллажээ. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл