8o
Улаанбаатар хот
mobile menu

​Аравдугаар сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

2020-09-28 12:19:43

Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 10600 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан байгаа бөгөөд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн 5200 гаруй нь БНСУ-аас буцах иргэд байгаа юм. Тиймээс ч аравдугаар сард хийх нислэгийн долоо нь  Сөүл хот руу үйлдэхээр төлөвлөжээ.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд:

  • 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
  • 10  сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар 
  • 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 10  сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байгаа юм.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэд 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10000 буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх ёстой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 13