8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 26-нд Морьт харвааны онлайн тэмцээн болно

2020-09-25 17:01:42

"Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг Жаргалантын ам, “Чингисийн хүрээ” цогцолборт ирэх амралтын өдрүүдэд (есдүгээр сарын 26-27-нд) зохион байгуулах тухай Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. Цар тахлын халдварын онцгой үе ч аялал жуулчлалыг сэргээх зорилгоор энэ ажлыг зохион байгуулж байгаа аж. “Хийморь” морьт харвааны ОУТ-ийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Харин хөл хорионы үеэр гадны тамирчид тэмцээнд оролцох боломжгүй учраас Олон улсын морьт харвааны холбоотой хамтарч онлайнаар зохион байгуулах юм. Есдүгээр сарын 26-ны өдрийн тэмцээнд Монголын тамирчид оролцож, гурван төрлөөр аваргаа тодруулна. Шалгарсан есөн тамирчны оноолт, дүн, тэмцээний материалыг Олон улсын морьт харвааны холбоонд хүргүүлж дүгнэгдэх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 13