8o
Улаанбаатар хот
mobile menu

Шөнийн цэнгээний 47 аж ахуй нэгжээс 75 зөрчил илрүүлжээ

2020-09-25 13:02:40

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн 1-5 дугаар хороонд байрлах баар, караоке, пабын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 47 аж ахуйн нэгжид шөнийн хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар:

  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”,
  • “Хөдөлмөрийн тухай” хуулиуд
  • аюулгүй ажиллагааны норм, дүрэм журмыг хэрэгжүүлээгүй,
  • коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвшээгүй,
  • амны хаалтгүй зөөгч бармен нь иргэдэд үйлчилсэн зэрэг нийт 47 аж ахуй нэгжээс 75 зөрчил илрүүлсэн байна.

Нийт зөрчлийн 38 буюу 80 хувийг газар дээр арилгуулж, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг ажлын байранд зөв хэрэглэж хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвших, амны хаалтыг зөөгч барменд зүүлгэж иргэдэд үйлчилж байх талаар зөвлөгөө өгч, зөрчлийг бүрэн арилгуулжээ.\

Түүнчлэн найман аж ахуйн нэгж байгууллагад 40 заалт бүхий найман албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment