8o
Улаанбаатар хот
mobile menu

“Алтай таван богд” уулнаас цасан шуурганы улмаас бууж чадахгүй байсан 15 хүнийг аварчээ

2020-09-25 12:40:42

“Алтай таван богд” уулын  “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар гурван автомашинтай 15 том хүн цасан шуурганы улмаас бууж чадахгүй байсан тул аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд буулган, аварчээ. 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар 15 том хүн, 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр буюу есдүгээр сарын 24-ний өдрийн 10:20 цагт очиж, тухайн иргэдийг уулнаас эсэн мэнд буулгаж, мөн өдрийн 13:47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 13