8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүн амины хэргээ нуухын тулд цогцсыг нь мөчлөн, хээр шатаасан хэргийг илрүүлжээ

2020-09-25 10:42:00

Энэ оны наймдугаар сарын 07-08-нд шилжих шөнө БЗД-ийн тавдугаар хороонд архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар хүний аминд хүрсэн гарчээ. Тодруулбал, 54 настай эмэгтэй Т гэгчийг 40 настай эрэгтэй Н гэгч нь амь насыг нь хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, улмаар хээр аваачиж шатаасан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Амь хохирогч эмэгтэй 54 настай "Н" нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух БГД-ийн нутаг дэвсгэр оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэж түүний ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тэмдэглүүлжээ.

Хороо хариуцсан хэсгийн байцаагч Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллахад амь хохирогч Н-ийн цогцос энэ сарын 18-ны өдөр СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтай олдсон.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай "Н"-г холбогдуулан цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл