8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх Даваа гарагаас эхлэн 100 айл дахь УБЕГ-ын байранд хуулийн этгээдийн бүртгэл хийхгүй болсныг мэдэгдлээ

2020-09-25 10:35:45

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 100 айл дахь үйлчилгээний 2 дугаар байранд, мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Мишээл, Драгон, Дүнжингарав төвүүд дээр үзүүлж байна.

Тэгвэл  улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс буюу ирэх Даваа гарагаас эхлэн нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр төвийн 6 дүүрэг  дэх улсын бүртгэлийн хэлтэс, мөн өөрт ойр байрлах үйлчилгээний нэгдсэн төвд хандан  Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг авах боломжтой боллоо.

Иймд иргэд, аж ахуй нэгжүүд УБЕГ-ын 100 айл дахь үйлчилгээний 2 дугаар байранд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхгүй болсныг анхаарна уу!

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл