8o
Улаанбаатар хот
mobile menu

Гуравдугаар улирлын буцаан олголт өгөх гэж байгаа тул НӨАТ-ын баримтаа аравдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлэхийг зөвлөлөө

2020-09-25 09:38:16

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа. Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг өгөх гэж байгаа тул төлбөрийн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt.mn-д бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд 901,615 иргэнд 38.2 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Лавлах утас: 1800-1288

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл