8o
Улаанбаатар хот
mobile menu

"Талийгаач охины 11 хавирга хоёр сарын өмнө хугарч байсан гэсэн шинжилгээний хариу гарсан"

2020-09-24 10:34:28

Хууль зүйн сайд Х.Нямбаатар гэр бүлийн хүчирхийллийн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан есөн настай охины талаар Зариг.мн сайтад мэдээлэл өгсөн байна.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Энэ хэрэг БЗД-ийн  23 дугаар хороонд үйлдэгдсэн. Өглөө найман цагийн үед энэ хэрэг үйлдэгдсэн гэдэг нь эхний урьдчилсан шалгалтаар  тогтоогдсон.  Хэрэг гарах үед охины ээж гэртээ унтаж байсан учраас хараагүй гэсэн мэдүүлгийг өгсөн гэдгийг албаныхан надад мэдээлсэн. Хэрэг үйлдсэн этгээд “би нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлгийг өгсөн. Хамгийн ноцтой нь мэдээлэл нь “Шүүх эмнэлэгийн эхний үр дүнгээр талийгаачийн хавирга хоёр талдаа буюу нэг талдаа таван хавирга нөгөө талдаа зургаан хавирга нийтдээ 11 хавирга хоёр сарын өмнө ташраараа хугарч байсан гэсэн шинжилгээний хариу гарсан” гэсэн мэдээллийг өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Араатан хуртэл зулзагаа тэжээдэг хун араатнаас ч дор болж эх нь сэтгэц нь эруул бм болуу хажуу айл нь яагаад цагдаад мэдэгдээгуйм
2020/09/25 66.181.181.110
Irgen
Haviraga hugarsan bsan bol mash ih ovdolt ogno sh dee! Eh ni medej l bsan baij taarna! Yasan dotortoi em shulam be! Uher Mongolchuud aa! Huuhed huchirhiilsen hereg deer mash hatuu arga hemjee avaachee
2020/09/25 24.13.36.85
Монгол
Энэ охины ээж гэдэг амьд сүгийг олонд таниулж, эр нөхөр мунагыг насаар нь шоронд хатаах хэрэгтэй.
2020/09/24 202.131.236.170
мөнхөө
бурхан минь.яаж тэсэж бсан болоо.ямар их өвдөлт вэ.
2020/09/24 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment