8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрлэнбаян-Улааны отрын бүсийг “цэгцлэх” ажлын хэсгийг байгууллаа

2020-09-22 15:28:22

Зүүн бүсийн аймаг, сумдын отрын гол бүс Хэрлэнбаян-Улааны отрын бүсийг 1962 оноос хойш олон жилийн туршид төрийн бодлогоор отор тэжээлийн аж ахуйн хэлбэрээр зөвхөн мал өвөлжүүлэх зориулалтаар ашиглаж ирсэн байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд энэхүү отрын бүс рүү 11 дүгээр сараас малчдыг оруулдаг журам амьдрал дээр хэрэгжихгүй болж, зөвхөн зүүн бүсийн малчид бус Увс, Ховд, Баянхонгор, Говь-Алтай зэрэг баруун аймгуудаас хүртэл малчид олноороо нүүж ирж жилийн дөрвөн улиралд бэлчээрийг зохисгүй ашиглах болжээ. Үүнээс болж малчид бэлчээр булаацалдах, үл ойлголцож маргаан үүсгэх, малын тоо толгой ихэссэнээр бэлчээрийн нөөц хомсдох зэрэг олон сөрөг тал бий болсон байна. Нутгийн иргэд, малчид ч үүнийг шүүмжилж, бухимдсаар олон жил болж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус бүсийн сумдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг иргэд, малчидтай уулзалт хийх үеэр нутгийн олон хүн энэ асуудалд төр, засаг яаралтай анхаарал хандуулах шаардлагатай байгааг хөндөж байсан.

Тиймээс энэхүү ужгирсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, отрын бүсийг хариуцсан зөвлөлийг шинэчлэх, хилийн заагийг шинээр тогтоох, бэлчээрийн нөөцийг хамгаалах зорилго бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар байгууллаа. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ахлах бөгөөд дэд даргаар нь Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, нарийн бичгийн даргаар нь ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, нутгийн малчид, иргэдийг төлөөлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин Г.Сампил нар ажиллах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 13