8o
Улаанбаатар хот
mobile menu

48 улсаас 10654 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

2020-09-22 11:34:00

Цар тахлын улмаас манай улс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хилээ хаагаад буй. Энэ хугацаанд  тусгай үүргийн нислэг үйлдэж, нийт 22448 иргэнээ эх оронд авч ирээд байгаа юм. 

Харин өнөөдрийн байдлаар 48 улсаас 10654 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Энэ талаар ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян "Ойрын үед дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1000 гаруй иргэнээ татан авна" гэсэн юм. 

Тэгвэл нислэгийн хуваарийг танилцуулж байна. 

  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар 
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ авч ирнэ. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл