8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Будзаан: Бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэх үндсэн гурван шалтаан судалгаагаар гарсан

2020-09-22 10:07:00

УИХ-ын эмэгтэй гишүүд /2020.09.21/ хүүхдийн хүчирхийллийн асуудлаар ЦЕГ, Хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, холбогдох албаныхантай уулзаж, мэдээлэл сонслоо.Энэ үеэр 9 настай охин хойд эцэгтээ зодуулсны улмаас нас барсан байж болзошгүй хэргийн талаар холбогдох байгууллагын албаны хүмүүсээс хуулийн хүрээнд мэдээллийг авлаа. Намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Гишүүд Хууль баталсны дараа хэрэгжилтэд нь анхаарч, санхүүжилт, бүтэц зохион байгуулалтыг нь шийдэхгүйгээр цаашид бодит эерэг үр дүн гарахгүй гэлээ. Иймээс Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох байгууллагууд  Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад саналаа ирүүлж, идэвхтэй хамтран ажиллахыг сануулсан юм.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэх үндсэн гурван шалтаан судалгаагаар гарсан. Нэгдүгээрт, гэр бүл салалт. Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай шууд холбоотой.  Гуравдугаарт, цахим сүлжээ зэргийг хэллээ. Хүүхдийн эрхийг хамгаалсан 52 хууль Монгол Улсад үйлчилж байна. Үүрэг хариуцлага, соёл гэр бүлд дутагдаж байна. Эцэг, эх хоорондын таарамжгүй харилцаанаас хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хэрхэн сайн ээж, аав болох вэ гэдэг хичээлийг ЕБС-иудад ордог байх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болсон гэдгийг мэдээлэлдээ онцоллоо.

Гэр бүлийн хүчирхийллийн  хэргийн хохирогчийн 87 хувь нь эмэгтэйчүүд, 11 хувь нь хүүхдүүд байна. Цаашид Намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд шийдвэрлэх чухал асуудлуудыг хэлэлцэн, шаардлагатай төсвийг 2021 оны төсөвт суулгахын төлөө эмэгтэй гишүүд ажиллах болно хэмээлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 13