8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймагт хүүхдийн өвчлөл буурахгүй байна

2016-03-26 15:22:00

Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын дампуурал, удидлагын дураараа байдлын талаар мэдээлэл цахим ертөнцөөр тархсан. Тус аймгийн хувьд хүүхэд эндэгдлийн тоогоор дээгүүрт жагсдаг бөгөөд эрүүл мэндийн орчин тоног төхөөрөмж дутагдалтай байдаг талаар иргэд гомдоллодог.   Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 50 ортой ачаалал ихтэй байгаа учраас Нэгдсэн эмнэлгийн уламжлалын тасгийг өөрчлөн хүүхдийн 30 ор нэмэгдүүлж, уртасгасан цагаар, эмч мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

Нэгдсэн эмнэлгийн сэхээнд 7 хүүхэд, тасагт 104 хүүхэд эмчлүүлж нэг орон дээр 2-3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөрөн сумын  өрхийн эмнэлэгүүдийг 22 цаг хүртэл, хүүхдийн тасгийг амралтын өдрүүдэд ажиллуулан, сувилагч нарын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан боловч өвчлөл буурахгүй ачаалал ихтэй байгаа гэнэ. Мөрөн суманд нийт амбулаторийн үзлэгийн 16,3 хувийг, Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын 23,5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, 0-5 насны хүүхдийн дундах өвчлөл буурахгүй нэмэгдсээр байгаа ажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment