8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

2020-09-21 16:18:10

Нийслэлийн прокурорын газраас Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдлаа.

Эргэн сануулахад, Г.Солтан нь ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан зээл авсан гэх хэрэгт холбогдогчоор татагдан шүүхээс гурван жилийн хорих ял сонссон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ одоо хуухдууд нь яаж хуний нуур харна зов зонож чадахгуй заваан хун бэ
2020/09/25 66.181.181.110