8o
Улаанбаатар хот
mobile menu

PC тоглоомын газрууд эрүүл ахуйн дэглэм зөрчиж байна

2020-09-21 15:51:49

УОК-ын шийдвэрээр PC тоглоомын газрууд өнгөрсөн сарын 27-ноос эхэлж ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор эрүүл ахуйн дэглэм мөрдөж ажиллах шаардлага тавьж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цагдаагийн байгууллагатай хамтран 47 цахим тоглоомын газарт шалгалт хийхэд 44 нь эрүүл ахуйн дэглэм зөрчжээ. Хяналт шалгалтаар, зөрчил гаргасан найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд эхний ээлжид зөрчлөө арилгах мэдэгдэл хүргүүлэх аж. Дараа нь хяналт, шалгалтаар зөрчлөө арилгаагүй бол үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment