8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд Монгол Улсад айлчилна

2020-09-10 12:24:23

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын төрийн төлөөл айлчлах хийх талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар “Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд Монгол Улсад айлчлал хийнэ. Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, бараалхана.  Айлчлалын зорилго нь хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх юм. Улмаар коронавируст цар тахлын аюулаас сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, эдийн засгийг сэргээх экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцана” гэлээ.

Түүнчлэн айлчлалын үеэр хоёр улсын сайд нар худалдаа эдийн засгийг сэргээх, олон улсын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
айхтар ковид нь дагаад ороод ирэх вий дээ
2020/09/10 202.21.125.182