8o
Улаанбаатар хот
mobile menu

30 мянган хонийг ирэх сарын 6-нд хүлээлгэн өгнө

2020-09-09 13:49:53

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд коронавирусын халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламж гардуулсан билээ.

Энэ дагуу ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж ирэх аравдугаар сарын 06-нд хүлээлгэж өгөхөөр болсон байна. 

Тэд 14 мянгыг Дорноговиос, харин үлдсэнийг нь Хэнтий, Сүхбаатар аймгуудаас нийлүүлэхээр тогтсон байна.

Ажлын хэсгийнхний мэдээлснээр, хонь худалдан авах ажиллагаа зохион байгуулж, 15 хоног бэлчээрт хариулаад Замын-Үүд дэх хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ymhii jenka pzda songuulidaa beldej bna daa hugatsaa ni duusah duhuud bna baas ni sawiraad l bna
2020/09/10 122.201.19.99