Авилгатай тэмцэх газар , цагдаагийн хамтарсан хэсэг ширүүхэн шалгалт хийж байгаа сурагтай. Тэд УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачлан хэрэгжүүлж байсан “Шинэ төмөр” замын гэх хэрэг болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” "Шинэ сум" "Шинэ Яармаг хороолол" зэрэг олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг нэгд нэгэнгүй шалгаж байгаа бололтой. Цахим ертөнцийн сүлжээнд хүчтэй шуугиж байгаагаар энэхүү ажлын хүрээнд 60 гаруй хүний шалгах нэрсийг гаргасан байна. УИХ-ын гишүүн Х.Баттулгын эхлүүлсэн санаачилсан төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй иргэд олон нийт ам сайтай байсан хэдий ч ийнхүү АТГ, Цагдаагийн хамтарсан ажлын хэсгийн хурц хараанд олон асуудал өртөж байгаа бололтой.
Top.mn