8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг хугацааг булаагч

2016-03-26 12:49:00

Сайн байна уу? Уншигч та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэж, амьдралд тань ухаарлыг өгөх, санамж болох бяцхан өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү өгүүллэгийг уншаад утаснаасаа хол , амралтын өдрийг хайртай гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа өнгөрүүлээрэй.

Гар утас бидний амьдралд маш их тус болдог ч эсрэгээрээ маш олон хүний аминд хүрч байна. Мэдээж ашиглаж байгаа бид буруутай. Гар утсыг бид зөв газар нь зөв цагт ашиглаж сурах нь чухал. Бидний ихэнх нь утас хэмээгч электрон шидтэнд зүрх сэтгэлээ өгч дэргэдэх хүнээсээ хөндийрсөөр...

 Амьдралын хэрэглээ болсон утсыг өдөр тутам цаг минут секунд тутам ашигласнаар эргээд бидний аминд хүрэх их эрсдэлийг дагуулж байна. Бидний ихэнх нь зам хөндлөн гарахдаа, машин барьж байхдаа утсаараа оролддог нь эрсдлийг цаг ямагт дуудаж байдаг. Хэрэв жолооч та машинаа барихдаа утсаараа ярьдаггүй байсан бол хичнээн гэм зэмгүй хүний амьдралыг аврах байсан бол? Хэрвээ таны хайртай хүн зам хөндлөн гарахдаа утсаараа оролдоогүйсэн бол хичнээн жил наслах байсан бол?

Ганцхан секундын анхаарал болгоомжгүй байдлаас, гарт тань атгасан жижигхээн утаснаас таны амьдрал хэмжигдэж байна. Урт юм шиг атлаа богинохоон энэ амьдралынхаа ихэнх хугацааг бид утас хэмээх хүйтэн биетэнтэй нөхөрлөж утсаар ярьж , чаталж, цахим ертөнцөөр сэлгүүцэж амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөж байна.

Бид дэргэдээ байгаа бяцхан үрийнхээ ч инээх баярлах, өсөж томорч байгааг ч  анхаарахгүй, цаг минутаар холдсоор байгаа ижийнхээ үсэнд нь  буурал нэмсэнийг ч анзаарахгүй алтан хором бүхнээ, эргэж олдохгүй, энэ дэлхийгээс хайгаад ч ирэхгүй эрдэнэт хүмүүсээ алдсаар. Тиймээс

Зогс:  Та нүдээ нээ.. Гартаа атгасан хүйтэн найзаасаа түр холд. Дэргэдээ байгаа хайртай бүхнээ ажиглаж хар, сэмхэн ширт дэлхий эргэж цаг минут урагшилж байгааг та мэдрэх болно.

  Б.Мөнхдалай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл