Өлгий сумын 90 хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ““Эрдэнэ дэглий” ХХК хийж гүйцэтгэн, 2020.09.03-ны өдөр улсын комисс ажиллан үүрэг даалгавартайгаар хүлээн авлаа. Тус цэцэрлэг их засварт орсноор хүүхэд багачууд эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
ӨЛГИЙ СУМЫН 90 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ
2020-09-04 12:17:59