Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ.
Үүнээс
- бага насны хүүхэдтэй гэр бүл-53
- өндөр настан- асран хамгаалагчтай 35
- жирэмсэн- асран хамгаалагчтай 35
- эрүүл мэндийн шалтгаантай-27
- хөгжлийн бэрхшээлтэй-9
- бусад шалтгаантай-106 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.