8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч дөрвөн автомашин мөргөжээ

2020-09-03 11:33:25

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны есдүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 35 минутын үед E-mart худалдааны төвийн хойд замд Д жолоочтой Toyota Alphard маркийн автомашин нь Toyota Ist, Toyota Prius-30, Toyota Aqua, Toyota Harrier маркийн автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

Тoyota Alphard маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдож, согтолтын зэргийг шалгахад 2,21%-ийн согтолттой байсан.

Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэл оруулахаас сэргийлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна!!!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл