8o
Улаанбаатар хот
mobile menu

Туулд живсэн 11 настай хүүхдийн цогцосыг хайж байна

2020-09-03 11:06:19

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Долдугаар сарын 14-24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул наймдугаар сарын 19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид есдүгээр сарын 02-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн энерги бясалгалын төв”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 5 дугаар хорооны “Байтаг богд-Уул” гэдэг газраас “Тэрэлжийн шинэ гүүр” хүртэл 22 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.03-ны өдрийн 10:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Дээд их үүсвэр” цэвэр усны нөөцийн 5 дугаар худгийн урд “Туул” голд цогцос байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 02-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 16:52 цагт очиж, тус дүүргийн харьяат Г /51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг “Туул” голоос гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.Оюунболорт шилжүүлж өгсөн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл