8o
Улаанбаатар хот
mobile menu

Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирлээ

2020-09-03 10:18:22

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 14:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн 6, эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн байв.

УОК-ын Шуурхай штабаас мэдээлснээр эх орондоо ирээд буй иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тус тус тусгаарлах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл