8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: Оюутолгойн уурхайг Монголын талаас цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурна

2020-09-03 10:09:01

ГХЯ-нд

09:00 цагаас Яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга, дэд дарга, гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжийн дарга , ажилтнуудад зориулсан  “ГАДААД БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ НЭГДСЭН ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ” сэдэвт сургалт болно.

ХХААХҮЯ-нд

09:30 цагаас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ургацын бланс танилцуулна. Энэ үеэр хадлан, өвөлжилт цаг үеийн асуудлаар тодруулга, яриа авч болно.

Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт НОБГ, НМХГ, НБОГ, АБТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10:30 цагт нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас "Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх" талаар мэдээлэл хийнэ.

ЭМЯ-нд

11:00 цагаас Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурал болно.

ЭХЯ-нд

11:00 цагаас Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 09-11 цагийн хооронд зөвлөлдөх уулзалт хийнэ. Үүний дараагаар Оюутолгойн уурхайг Монголын талаас цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурах ёслол болно.

Барилгын хөгжлийн төвийн 5 давхарт

14:00 цагаас Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхимыг танилцуулна. Өндрөөс унах, машин механизмд мөргүүлэх зэрэг үйлдвэрийн ослыг төсөөллөөр мэдрэх практик сургалтуудыг энэхүү танхимаар дамжуулан барилгын салбарынханд ХАБЭА чиглэлийн сургалтууд орох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл