8o
Улаанбаатар хот
mobile menu

Сангийн сайд Б.Болор: “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах, нягтлах шаардлага үүслээ

2016-03-25 17:00:00

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үндсэн цалингаасаа гадуур нэмэгдэл цалин, тэтгэлэг, дэмжлэг авдаг тухай баримт цахим хуудаснаа дуулиан тарьсан билээ. Энэ нэмэгдэл цалин, тэтгэлэг, дэмжлэгийг халуунд халж, хүйтэнд хөрч, уурхайн гүнд олборлолт явуулдаг жинхэнэ үйлдвэрлэгчид, ажилчид бус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн багийн хүмүүс авч байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Тухайбал, 2014  оны 12 дугаар сард үйлдвэрийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч  Б.Алтанхуяг 3600 евро, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу 3600 евро, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу 3600 евро, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа 3600 еврогийн нэмэгдэл цалин тус тус авсан байх юм. Үүнээс гадна н.Батжаргалсайхан, Б.Батхуяг, Р.Дэлгэр, Х.Өлзий-Орших, Д.Пүрэвсүрэн, А.Цэрэнсодном, Н.Энхбаатар нарын хүмүүс 1800-2700 еврогийн нэмэгдэл цалин авсан байна. Улсын үйлдвэрийн газраас доллар биш, еврогоор тоологдох нэмэгдэл цалин авдаг энэхүү онцгой эрхтэй хүмүүсээс гадна доорхи нэр бүхий хүмүүс мөн л 2014 онд тэтгэмж тэтгэлэг авсан. Мөн Б.Алтанхуягт 244 сая төгрөгийн  урьдчилгааг 2014.12.30-нд, Батжаргалсайханд 309.9 сая төгрөгийн урьдчилгааг 2014.12.27-нд, Д.Даваасамбууд 773.7 сая төгрөгийг 2014.12.12-нд, Б.Намхайнямбууд 690.7 сая төгрөг 2014.12.26-нд, Х.Өлзий-Оршиход 771,7 сая төгрөг 2014.12.16-нд, С.Сувдаад 796.7 сая төгрөг 2014.12.19-нд тус тус мөнгө шилжүүлсэн байсан. Тэгвэл тэдний энэ тансаглалыг Сангийн яам шалгана гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “Хэвлэл мэдээллээс л энэ тухай мэдээллийг олж харлаа. Үнэн бол их өндөр цалинтай хүмүүс л юм. Хуульд гадаад валютаар цалинжина гэсэн журам байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ эзэмшдэг. Энэ хүрээндээ ажлаа гүйцэтгэдэг. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд төр оролцоод байх нь буруу л байдаг. Гэхдээ энэ цацагдаад байгаа мэдээллийн хүрээнд “Эрдэнэт”-ийг шалгах, нягтлах шаардлага үүслээ л гэж харж байна” гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
мтх
Үүнийг шалгаад үр дүнгээ тайлагнах гүй бол сонгуулийн том пр болно
2016/04/17 103.17.108.42
zochin
Mongolcomment shuud TV 9.
2016/03/28 103.17.108.42
www.mongolcomment
Elbgedorj erdenet holboot ene bol erdenet gok. %365/231/$$ elbegdorj buruu. Ene tor togloj mongol eh or bolgoj baigaa ene eh or bol mongol zasag tor bol 76. nomer 1% bol ene bol elbegdorj za ene vnen vg mongol eh oron zarsan AN nam buruu ene Mongolia com
2016/03/28 103.17.108.42
заавал шалгаарай.
2016/03/27 103.17.108.42
сангийн яам мэдэхгүй байлаа гэж үү
2016/03/26 103.17.108.42
Зочин
Аль 2014 оны асуудал юм байна ш дээ. Тэрнээс хойш орж гарсан дотоод, улсын аудитууд нь шалгаж гаргаагүй юмыг одоо ухаад хэрэг байх уу? Иймэрхүү мөнгө авч л байдаг, өгч л байдаг хорвоо ш дээ Эрдэнэтийн хувьд бол. Нэг их цоо шинэ гайхаж шагширахаар асуудал
2016/03/26 103.17.108.42
Shilen tsogoog ywuulsan ni deer
2016/03/26 103.17.108.42
Шалгаад ч нэмэр байна уу даа. Адилхан хулгайчууд л очиж шалгана шд. Тэгээд л замхарна. АН-хан Төрд байгаа цагт Монгол улс хэзээч өөдлөхгүй. Яагаад гэвэл Ардчилал гэгчийг үүсгэгч нөхдийн олонхи нь үл бүтэх хулгайч луйварч
2016/03/26 103.17.108.42
irgen
kkk ene durak hezee said bolchihson um. ajlaa meddeggui .honjloosoo hovhrohig meedeg zalhuu mal.kkkkk
2016/03/25 103.17.108.42
Зочин
Шалга шалга сайн шалга . Авсан бүх мөнгийг буцааж төлүүлээд наад төрийн өмчийг бүлэглэн заншсан этгээдүүдийг бүгдийг нь шоронд хий
2016/03/25 103.17.108.42
Зочин
Шалга шалга сайн шалга . Авсан бүх мөнгийг буцааж төлүүлээд наад төрийн өмчийг бүлэглэн заншсан этгээдүүдийг бүгдийг нь шоронд хий
2016/03/25 103.17.108.42
Зочин
Шалга шалга сайн шалга . Авсан бүх мөнгийг буцааж төлүүлээд наад төрийн өмчийг бүлэглэн заншсан этгээдүүдийг бүгдийг нь шоронд хий
2016/03/25 103.17.108.42
Шалга шалга сайн шалга . Авсан бүх мөнгийг буцааж төлүүлээд наад төрийн өмчийг бүлэглэн заншсан этгээдүүдийг бүгдийг нь шоронд хий
2016/03/25 103.17.108.42
eeeee burhan
eeee burhan min .
2016/03/25 103.17.108.42
muusain avilgach hulgaich nariig nasaar ni shorond hataa
2016/03/25 103.17.108.42
баагий
Сайн шалгаад арга хэмжээ аваарай даа олон ажилчид харж байгаа аа
2016/03/25 103.17.108.42
ШАЛГААД АРГА ХЭМЖЭЭ АВЧ Л ҮЗЭЭРЭЙ АХ ДҮҮСЭЭРЭЭ ИДЭЭД ЦУС ОЙРТСОН ДОО .ААЛЗНЫ ТОР Л ГЭСЭН ҮГ 13 ДАХ ЦАЛИНГАА ӨГӨӨГҮЙ ГЭСЭН ЭНЭ ХЭД ХУВААЖ АВААД БЭЛЭН МӨНГӨНИЙ ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН ЮМ БНА Л
2016/03/25 103.17.108.42
ШАЛГААД АРГА ХЭМЖЭЭ АВЧ Л ҮЗЭЭРЭЙ АХ ДҮҮСЭЭРЭЭ ИДЭЭД ЦУС ОЙРТСОН ДОО .ААЛЗНЫ ТОР Л ГЭСЭН ҮГ 13 ДАХ ЦАЛИНГАА ӨГӨӨГҮЙ ГЭСЭН ЭНЭ ХЭД ХУВААЖ АВААД БЭЛЭН МӨНГӨНИЙ ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН ЮМ БНА Л
2016/03/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment