МАХН-ын бага хурал маргааш болно. Уг хуралдаанаар МАХН дотор үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэнэ. Тодруулбал Г.Шийлэгдамба, Л.Цог нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, тэднийг албан тушаалаас нь чөлөөлөх юм байна. Мөн Эрүүл мэнд, спортын сайдад хэнийг дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын оронд Ж.Сүхбаатарыг томилох гэнэ. Мөн МАН-тай хамтрах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Улааны мэдээллийг сонсч чиглэл өгөх гэнэ.
МАХН маргааш Ж.Сүхбаатарыг генсекээр томилох уу
2016-03-25 16:40:00