8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгахыг дэмжив

2020-08-25 12:07:00

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг есдүгээр сарын 15-ныг дуустал сунгахыг дэмжсэн байна.

Уг саналыг 12.00 цагаас эхлэх Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж хэлэлцүүлснээр, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг сунгах тогтоол батлах юм. Тус хуралдаанаар нийт таван асуудал шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээ өгнө хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл