Японд хоёр гэмт хэрэгтэнд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна. Үүнтэй холбогдох зарлигт тус улсын Хууль зүйн сайд Иваки Мицухидэ гарын үсэг зурсан байжээ. Цаазаар авхуулсан эхний гэмт хэрэгтэн нь 1985-1994 онд Осака хотын есөн настай охиныг оруулаад таван хүний амийг бүрэлгэсэн Ясутоси Камата гэгч аж. Ялын тогтоолыг нь гүйцэтгэсэн хоёр дахь хэрэгтэн бол 56 настай Зюнко Ёсида гэгч эмэгтэй байна. Уг эмэгтэй 67 сая иенийн /593 мянган доллар/ даатгалын төлбөр авах зорилгоор 1998-1999 онд хоёр найзынхаа нөхрийг хөнөөжээ.
Японд хоёр хэрэгтний цаазаар авах ялыг гүйцэтгэлээ
2016-03-25 15:49:00