Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөөгийн сум, багийн хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах зорилтын хүрээнд Тэс сумын төвийн болон Таван Улиас , Хар Үзүүр багийн ерөнхий боловсролын сургуульд улсын төсвийн хөрөнгө оруулалт 80 сая төгрөгөөр тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Сэтгэмж Урлахуй” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө.





