8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймгийн Жаргалант сум руу гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлав

2020-08-12 11:25:00

Энэ сарын 11-ний өдөр Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон бусад байгууллагууд хамтран хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл