8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас зогсооно

2020-08-12 11:00:11

Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт энэ оны аравдугаар сарын 15-нд болохтой холбогдуулан хуульд заасны дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас эхлэн түр хугацаанд зогсоохоор болжээ.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 30-нд баталсан Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.1-д шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл иргэн нэг засаг захиргааны нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгуулийн санал авахаас 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээхээр заасан билээ.

Дээрх зохицуулалтын дагуу улсын бүртгэлийн байгууллага орон нутгийн сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсооно. Энэ дагуу наймдугаар сарын 16-нд шилжилт хөдөлгөөний бүртгэл зогсож, аравдугаар сарын 16-наас хэвийн явагдах юм. Иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэх бол ажлын тав хоногт багтаан бичиг баримтаа бүрдүүлж, шилжин очих газартаа өөрийн биеэр очих шаардлагатай ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment