8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна

2020-08-12 09:16:10

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь, Хэнтийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их бороо орно.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 08 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Elsen shuurga buyu goviin ugalz gene.noolog gej nereldeggui yum.
2020/08/17 73.176.171.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment