Ирэх хаврын чуулганаар Эрүүл мэнд, спортын сайдын томилгоог хийхээр болсон билээ. МАХН-ын хувьд Л.Жамбалжавыг санал болгоод байгаа ч Ерөнхий сайдын зүгээс татгалзсан хариулт аваад байгаа юм. Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайдад АН-аас УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа нарыг нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл гараад байна. Харин энэ мэдээллийг эрхэм гишүүд үгүйсгэлээ. УИХ-ын гишүүн М.Батчимэг “Ташаа мэдээлэл” гэсэн хариу өгсөн болУИХ-ын гишүүн С.Одонтуяа “Олон жил төлөвлөж санаачилсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулиа дөрөвдүгээр сард батлуулах том ажилтай байхад юун сайд вэ. Сайхан цуурах юм аа” хэмээн хариу өглөө.
М.Батчимэг, С.Одонтуяа хоёр ЭМС-ын сайд болохгүй гэдгээ мэдэгдэв
2016-03-25 12:22:00