8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэнжийн мянгын авто зам хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд өөрчлөлт орно

2020-07-31 13:02:27

Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, “Э.Галданбошготын гудамж”-аас “Дэнжийн мянгын гудамж”-ны авто зам дагуу дулааны шугам сүлжээний ажил хийгдэх болсонтой холбогдуулан тухайн авто замыг 2020 оны наймдугаар сарын 1-2-ны өдөр хүртэлх хугацаанд хаана.

Иймд тухайн авто замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний Ч:21А "Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол", Ч:21Б "Булгын 19-р гудамж - 3.4 хороолол  - Вокзал", Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз", Ч:55 "Зайсан - Дэнжийн 1000 - ЗГАБааз - Согоотын гудамж" чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орох тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment