Брюссель хотноо болсон халдлагаар амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн иргэд төв талбайд байрлах хөшөөнд цэцэг өргөж байх үед нэгэн эмэгтэй бүдүүлэг зан гаргасаны улмаас цагдаагийнханд саатуулагдсан байна. Тодруулбал ойрхи Дорнодоос гаралтай нэг эмэгтэй дурсгалын цэцгийг хөлөөрөө өшиглөж, хохирогчдыг зураг руу нулимаад “Үхэхдээ таарсан амьтад. Юундаа инээгээд байгаа юм. Үхдэлүүд” хэмээн хашгирчээ. Мөн тэрбээр цагдаагийнханд баригдах үедээ “Удахгүй аллахын дайчид энэ улсыг эзлэх болно” гэж хэлжээ. Энэхүү явдлаас хойш удалгүй нэг палестин залуу хохирогчдын гэрэл зургийн дэргэд Палестинийн төрийн далбааг мандуулаад “Жинхэнэ хохирогчид бид” гэсэн байна.
Хохирогчдыг зураг руу нулимаад “Үхэхдээ таарсан амьтад" гэжээ
2016-03-25 11:38:00