8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд мотоциклын ослоор 15 хүн нас баржээ

2020-07-31 10:24:12

 Улсын хэмжээнд энэ оны 07 дугаар сард мотоциклтой зам тээврийн осол, хэргийн улмаас орон нутгийн замд 15 хүн амь насаа алджээ. 
        Тухайлбал, Говь-Сүмбэр, Дорнод, Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгууд тус бүр 2, Говь-Алтай аймагт 3 бүртгэгдсэн байна.

Дээрх осол, хэргийн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон, хамгаалалтын малгай хэрэглээгүй, бүрэн бус мотоциклтой хөдөлгөөнд оролцсон, батлагдаагүй зам, гуу жалгатай газраар хурд хэтрүүлэн онхолдох хэлбэрээр гарсан байна.

       Иймд мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

                                                          Тээврийн цагдаагийн алба

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл