Налайх дүүргийн 1-р хорооны 27, 28 дугаар гудамжны орчмоос эвгүй, өмхий үнэр гараад байна гэсэн иргэдийн гомдлыг тусгасан тус хорооны засаг даргын 153 дугаартай албан бичгийн дагуу хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар чингэлэг болон хашаанд ихээхэн хэмжээний давсалсан, муудаж үнэр орсон бог малын гүзээ байсныг хогийн цэг рүү ачуулж, чингэлэг, хашаанд хлорын шохойн уусмалаар ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авлаа.