8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэн өнөөдөр орой эх орондоо ирнэ

2020-07-29 14:05:27

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисын шийдвэрийн дагуу долоодугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, гадаадад байгаа монгол иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 29-ний өдрийн хуваарийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:05 цагт хөөрлөө.

Тус нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд 20:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment