8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байхыг хүсэв

2016-03-24 16:55:00

УИХ-ын гишүүн Д.Батцогт өчигдөр Ховд аймгийн төвийн иргэдтэй уулзсанаар аймагтаа ажилласан албан томилолт нь өндөрлөв. Аймгийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Эрүүл мэндийн ажилтнууд, зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, шүүхийн ажилтнуудтай тус бүрд нь уулзаж хууль эрх зүйн  танилцуулга хийж тэдний санал хүсэлтийг сонссон юм. Харин иргэдтэй хийх уулзалтад 300 гаруй жирийн иргэд ажилтнуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ. Иргэд Хамтын тэтгэврийн тухай хууль болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар түлхүү асууж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Жаргалант сумын өндөр настан н.Дэлгэр, сонгуулиас өмнө сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй. Сонгууль болдогоороо болно. Харин ирэх сонгуулийн ирц хүрэхгүй байх магадлал байна. Тиймээс сонгуульд оролцоогүй хүмүүсийг төрийн албан ажиллуулахгүй байх саналыг Сонгуулийн ерөнхий хороо журам гаргаж  тусгаж өгөх хэрэгтэй. Бид сонголтоо хийдэг ч эргээд сонголтынхоо үр дүн дунд амьдардаг гэдгийг иргэдэд сурталчлах шаардлагатай  байгааг хэлж байлаа. Түүнчлэн цөөхөн хэдэн гишүүн чуулганы хуралдаандаа байнга суудаг. Тэр дунд “манай Батцогт”  байдагт талархаж явдагаа хэлэлээ.  Харин хуралдаа суудаггүй гишүүд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад муу үлгэр дуурайлал өгч байна. Ангийнхаа багшийн өөдөөс УИХ-ын гишүүд суухгүй байхад бид хоёр цаг таслахад яахавдээ гэж хэлсэн байна. Тиймээс эрхэм гишүүдийг хариуцлагатай байхыг заавал дамжуулж өгөөрэй хэмээн хэллээ.  

УИХ-ын гишүүн,, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт энэ удаад хөдөөгийн 16 сум, аймгийн төвд нийтдээ 23 удаагийн уулзалтаар 3500 гаруй иргэнд УИХ-аар батлагдсан хууль, тогтоомжууд, хэлэлцэж буй хуулийн төслүүд болон бусад асуудлаар мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл