8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүний амь нас аварсан алба хаагчийг шагнав

2020-07-16 18:37:17

2020 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа Туул голын усанд амиа хорлох гэж байсан насанд хүрээгүй охины амь насыг аварсан юм.

Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваагийн хичээл зүтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэснийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өндрөөр үнэлж өнөөдөр /2020.07.16/ “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл