8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 16-19-ний өдрүүдэд усархаг бороо орно

2020-07-15 22:10:09

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.

2020 оны 7 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг,  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-19-нд  нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл