8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтай аймагт 15 настай О тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ

2020-07-13 11:00:41

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь /эрэгтэй/ тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ.

Үүнтэй холбогдуулж, аймгийн Онцгой комисс 2020 оны долоодугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр шуурхай хуралдсан байна. 

Тус хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн тул иргэдийг тус таван сумын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл