8o
Улаанбаатар хот
mobile menu

Шаардлагатай тохиолдол гарвал авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

2020-07-09 12:16:29

Үндэсний Их баяр наадмын зохион байгуулах хорооны Хурдан морины уралдааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.

Энэ жилийн наадмаар 6 нас, эрлийз 3 нас гээд нийт 9 насны морьд уралдана. Өнөөдөр Хүй 7 худагт морь бүртгэлийн ажил эхэлжээ.

Маргааш буюу долоодугаар сарын 10-ны өдөр
07:00-11:00 цагт Хязаалан насны морьд
12:00-14:30 цагт Эрлийз дунд насны морьд
15:00-18:00 цагт Шүдлэн нас

Долоодугаар сарын 11-нд азарга 07:00 цагт, их насны морьд 12:00 цагт, эрлийз дээд насны морьд 16:00-19:00 цагт тус тус уралдана. Долоодугаар сарын 12-ны өдөр Соёолон дааага, эрлийз, бага нас гэсэн гурван төрлийн морьд уралдана. Морьдыг сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлыг харгалзан бүртгэж уралдуулна. Морь унаач хүүхдийг оруулахдаа халуун үзэж, ариутгал халдваргүйтгэл хийнэ гэж хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Н.Мандуул: Хурдан морины хүүхдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй ч халдвар хамгаалалтын байдлыг мөрдөнө. Даатгалд хамрагдсан байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх зэрэг өмнөх жилийнх шиг шаардлагыг тавьж байна. Хурдан морины салбар комиссоос өнгөрсөн жил унаач хүүхдийн хамгаалалтын 200 хувцсыг үнэ төлбөргүй тараасан.

Тээврийн цагдаагийн алба: Цагдаагийн байгууллага хурдан морины уралдааны газарт уламжлал ёсоор олон нийтийн хэв журмыг ханган ажиллана. Цахимаар болох учир үзэгчдийг нэвтрүүлэхгүй. Автомашины зогсоолыг ашиглуулахгүй. Нэг чигийн хөдөлгөөнд оролцуулах үүднээс өмнө нь бага зэрэг өөрчлөлт оруулдаг байсан. Энэ жилийн хувьд Хүй 7 худаг орчмын автозамын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдол гарвал тухайн цаг үед нь хэсэг хугацаанд хязгаарлана. Хэрэв тийм зүйл гарахгүй бол хөдөлгөөнийг хэвийн явуулна. Тодруулбал, морь зурхайгаас гарах үед иргэдийн бөөгнөрөл үүсдэг учир ЭМЯ, УОК-оос гаргасан зөвлөмжийн хүрээнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хязгаарлана. Хэрэв бөөгнөрөл үүсэх нөхцөл харьцангуй гайгүй бол хязаарлахгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 14