Хөдөө орон нутгийн хүүхэд багачуудын сурч боловсрох тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Давст суманд ЕБС-ийн дотуур байрны шинэ барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Тус барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 1 тэрбум төгрөгөөр "Жигүүр-Эрдэнэ" ХХК хийж гүйцэтгэсэн байна.